
Он солигдох мөч ойртсоор байна. Тиймээс баярыг чимээгээ гоёмсог чимэглэж, гэр бүлдээ таатай уур амьсгал бий болгох зөвлөгөөг хүргэж байна.
Баярын ширээг чимэхэд хамгийн чухал зүйл бол өнгө. Ингэхдээ 2–3 үндсэн өнгө сонговол ширээ эмх цэгцтэй, гоёмсог харагдана. Өнгөний зохицлын тухайл, цагаан дэвсгэр дээр алтлаг эсвэл мөнгөлөг өнгө тун чамин харагдана. Мөн ногоон, улаан, модон бор өнгүүд хоорондоо төгс зохицдог аж.

Ширээг гоёмсог харагдуулах үндсэн хэрэгсэл нь ширээний бүтээлэг. Гэхдээ хэт олон өнгийн аль эсвэр хэтэрхий их хээ, хуартай бүтээлэг нь эмх цэгцгүй харагдуулдаг төдийгүй таагүй уур амьсгал бий болгодог байна. Тиймээс цагаан эсвэл цайвар бүтээлэг сонгох нь хамгийн тохиромжтой. Энэ нь бүх чимэглэлийг тодруулж, дулаан, таатай мэдрэмж төрүүлнэ.

Лаа, дэнлүү, жижиг гэрлээр ширээгээ чимэх нь зочдод таатай мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ хэт өндөр сүрлэг лаа, цайван өнгийн тод, хурц гэрлээс татгалзаарай. Харин намхан, үнэр багатай лаа асаагаад, жижиг шилэн гэрэл, гэрлэн чимэглэл тохиромжтой. Мөн гэрлийн өнгө бүдэг, шаргал байх нь нэн чухал.
Ширээний төв буюу яг голд юу тавих нь хамгийн чухал. Тиймээс нарс, гацуурын мөчир зэрэг байгалийн эд хэрэгсэл ашиглах боломжтой. Аль эсвэл жимс, цэцгээр ширээний гол хэсгийн чимэглэх нь тохиромжтой аж.

Цагаан өнгийн аяга таваг сонгоорой. Энэ нь хоолыг илүү амттай, цэвэрхэн харагдуулна. Мөн амны алчуур, шүдний чигчлүүр зэргийг сонгохдоо цэвэрхэн, цэгцтэй савлагаатайд нь анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн аягыг ширээний буланд нэг шулуун шугаманд тааруулж өрөх нь зохимжтой юм.