Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн аравдугаар сарыг "Хөхний хорт хавдартай тэмцэх сар" болгон зарласан.
Хөхний хорт хавдар нь хамгийн түгээмэл тохиолддог хавдруудын нэг юм.
Хөхний хорт хавдар нь аль нэг хөхний хэлтэнцэр (уутанцар) эсвэл сүү дамжуулдаг сувгийн дотор талд үүссэн хавдрын эсээс үүсдэг.
Түүнчлэн хөхний өөр төрлийн хорт хавдрууд байдгийг мэдэж байх нь чухал бөгөөд тэдгээрийн эмчилгээ болон цаашдын явц нь хавдрын яг ямар төрөл вэ гэдгээс хамаарна.
Тухайлбал,
- Мамограмм- Энэ нь хөхний эдийг тусгай рентгенээр харах
- Хөхний эхо шинжилгээ
- Хөхний MRI scan- Хөхний нягтрал ихтэй (хатуу) залуу эмэгтэйчүүдэд гол төлөв хийгддэг.
- Эдийн шинжилгээ (биопси)- Биеийн хэсгээс авсан эдийн жижиг дээж. Дээжийг микроскопоор харахад хэвийн бус эсүүд харагддаг.
Биопси шинжилгээгээр хөхний хорт хавдартай, эсвэл хавдаргүйг баталж чадна. Мөн хавдрын эсийг үнэлэх бөгөөд ямар зэрэгт байгааг тогтоох боломжтой аж.
Хөхний хорт хавдрыг сарын тэмдэг дууссанаас хойш долоо хоногийн дараа цэвэршсэн бол сарын аль нэг өдрийг сонгон сар бүр тогтмол хөхөө шалгаж хэвших нь чухал.
Үүнд,
1. Бүсэлхий хүртлээ нүцгэлээд толины өмнө зогсоод биеэ суллан 2 хөхийг ажиглана,
2. Хоёр гараа дээш доош хөдөлгөж эгц урд, баруун, зүүн тал, баруун хажуу, зүүн хажуу талаас нь анхааралтай ажиглана,
3. Хурууны өндгөөр хөхний толгойноос эхлэн тойрог байдлаар хөхийг тэмтрэх,
4. Хурууны өндгөөр хөхний толгойноос гадагш чиглэлтэй цацраг байдлаар тэмтрэх,
5. Гарын алгаар хөхийг дээрээс доош, доороос дээш чиглэлд шулуун шугамаар тэмтрэх,
Анхаарах зүйлс: Баруун, зүүн хөхөнд хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойноос хэвийн бус шүүрэл (цус, идээ) ялгарч байгаа эсэхийг шалгана.