Хумсны мөөгөнцөр өвчин тархдаг хамгийн гол суваг бол бассейн, саун зэрэг олон нийтийн газрын улавч юм.
Чимээгүй тахал мэт тархаж буй хөл, хумсны мөөгөнцөр өвчнөөс сэргийлэхийн тулд аль болох хувийн улавчаа авч явж өмсөхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Хумсны мөөгөнцөр туссанаа мэдэхгүй, шарласан хумсаа будгаар халхлаад явдаг өвчтөн олон бий гэдгийг эмч нар хэлж байна.
Хумсны мөөгөнцөр туссан эсэхийг дараах шинжүүдээр мэдэх боломжтой.
1. Хумсны өнгө өөрчлөгдөх – Шар, бор, эсвэл цайвар өнгөтэй болно
2. Хумс зузаарах – Хэт зузаан болж, тайрахад хүндрэлтэй болно
3. Хумсны гадаргуу барзгартах – Эвдрэлтэй, хугарамтгай болно
4. Хумс ховхрох – Хумс салж эхлэх, эсвэл оройноосоо хууларч унах
5. Муухай үнэр гарах – Хумснаас эвгүй үнэр мэдрэгдэх
6. Арьс загатнах, улайх – Хумсны орчимд арьс улайж, загатнах шинж илрэх
7. Өвдөх, таагүй мэдрэмж – Хумсны эргэн тойрон өвдөх, дарахад мэдрэгдэх
Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмнэлэгт хандаарай.
Хөл, хумсны тэргүүлэх эмчилгээг германчуудтай хамтран 10 дахь жилдээ үзүүлж буй Монгол-Германы хөл хумсны подологи клиник хөлийн мөөгөнцөр өвчний эсрэг лазер эмчилгээг харилцагчиддаа санал болгон ажиллаж байна.
Гол нь өвчнөө эрт мэдэж, эмчилгээ эрт эхлүүлэх нь чухал гэдгийг хэлж байна. ХУД-ийн Имарт дэлгүүрийн баруун урд байрлах Акояа моолийн 5 давхарт Монгол-Германы хөл хумсны подологи клиник үйл ажиллагаа явуулж байна.
Утас: 99442978, 72002288