
Зуны эхэн сард улиас модны үр боловсорч, агаарт цагаан хөвөн шиг хэлбэрээр тархдаг. Иргэд үүнийг модны цагаан хөвөн гэж нэрлэдэг бөгөөд харшил үүсгэдэг гэж ойлгодог.
Энэхүү улиасны унгирал нь дунджаар 14 хоног боловсролдог төдийгүй харшил үүсгэдэггүй аж. Унгирал хийсэж буй үед иргэд гадуур гарахдаа малгай, нүдний шил, маск зүүснээр арьс, үсээ хамгаалах боломжтой аж. Түүнчлэн хуурайшсан улиасны хөвөн амархан шатдаг тул ил задгай гал гаргахгүй, тамхины иш, шүдэнзийг ил задгай хаяхгүй байхыг мэргэжлийн байгууллага зөвлөдөг. Түүнчлэн хүүхдүүдийг хөвөн бөөгнөрсөн газарт галтай тоглуулахгүй байх, орон сууц,орчныхоо хөвөнг тогтмол цэвэрлэх шаардлагатай.
А.Цагааншүхэрт