Холимог тулааны UFC холбооны дэвжээний зарлагч Брюс Баффер Абу Дабид болох UFC 267-г өнжихөөр болжээ. Тэрээр коронавирусээр халдварласан байна. Нэрт зарлагч сүүлийн 25 жилд анх удаа тоотой тулааныг өнжиж байгаа нь энэ гэнэ. Түүнийг Жо Мартинес орлоно.

Холбооны Ерөнхийлөгч Дана Уайт энэ талаар мэдэгдлээ.