Гэрлэсэн бүсгүй хуримынхаа дараа зугтсан хэрэг Энэтхэгийн Уттар Прадеш мужид гарчээ.

Эхнэрээ алдсан залууг Ражу гэх бөгөөд тэрээр аавынхаа хүслээр гэрлэсэн аж. Аав нь бүсгүйтэй зуучлалаар дамжуулан холбогдож, хүүтэйгээ танилцуулан, улмаар өнгөрсөн сарын 17-нд гэрлэх ёслолоо хийжээ. Тэрээр бүсгүйн эцэг эхэд 80 000 рупи, үнэт эдлэл, өөр өдий төдий бэлэг өгсөн аж.

Хуримын ёслол дууссаны дараа шинэхэн хосууд гэртээ харихаар явж байх үед эхнэрийн ам цангаж, нөхрөө ус аваад ир хэмээн явуулжээ. Ус аваад ирэхэд аль хэдийн зугтсан байжээ. Зүгээр ч нэг зугтаагүй, өгсөн мөнгө, бэлэгнүүдийг бүгдийг нь аваад явсан байна.