Австрали улсын өмнө хэсэгт энэ жил 1984 оноос хойш үзэгдээгүй хүйтэн өвөлт болж байна. Эх газрын өмнөд этгээдэд орших Виктори, Шинэ Өмнөд Уэльс муж цасанд хучигдаж, агаарын температур хасах хэм рүү оржээ. Сидней хотод 1984 оноос хойших хамгийн хүйтэн температур тэмдэглэгдсэн байна. Цаг агаар ингэж хүйтэрсний шалтгаан нь Антарктидээс хүйтэн агаарын урсгал орж ирсэнтэй холбоотой юм байна.