Харвардын Анагаах Ухааны сургуулиас гаргасан даралтаа хэрхэн зөв хэмжих зөвлөмжийг хүргэж байна. Хэрвээ эмч, сувилагч болон бусад эрүүл мэндийн ажилтан таны даралтыг хэмжиж байхдаа эдгээр удирдамж, зөвлөмжийг дагаж мөрдөхгүй байвал, та санаа зоволгүйгээр шаардлагаа тавиарай.
Хэрхэн бэлдсэн, хэмжиж байгаа зэргээс хамаарч таны цусны даралт 10% болон түүнээс илүү хэмжээнд буруу заах эрсдэлтэй, үүнээс шалтгаалан эмч таныг буруу оношлох, буруу даралт бууруулах эмчилгээ хийх эрсдэлтэй юм.
Дараах зааврын дагуу цусны даралтыг зөв хэмжинэ.
1. Хэмжилтийн үед болон түүнээс 30 минутын өмнө ямар нэгэн каффейн агуулсан ундаа уугаагүй, тамхи татаагүй байх.
2. Хэмжилт хийхээс өмнө доод тал нь 5 мин тайван, чимээгүй суух.
3. Хэмжилтийн үед хөлийн ул шалтай бүрэн хүрэлцэж байх, гар тань доороосоо тулсан, зүрхний түвшинд байрласан байх.
4. Бугалганы (мөрнөөс тохой хүртэл) 80%-ийг даралтын хэмжих аппаратны хий шахах хэсэг нь бүрхэж байх, цамцан дээр бус шууд арьсан дээр байрлаж байх
5. Хэмжилтийн үед ярихгүй байх
6. Дундаа завсарлагатай, 2 удаа хэмжилт хийсэн байх. Хэрвээ хоёр хэмжилтийн хоорондох хэмжээ 5 нэгжээс их бол 3 дахь хэмжилтийг давтан хийх.
Мөн түүнчлэн, хэрвээ та өглөө хэвтэж байгаад босох, сууж байгаад зогсох үед толгой чинь эргэдэг бол та суугаа болон зогсоо байрлалд цусны даралтаа хэмжүүлж, хоёр байрлалын үед даралтны ялгаа байгаа эсэхийг мэдэх шаардлагатай. Даралт нь байнгын хэлбэлзэж байдаг үзүүлэлт тул дан нэг удаагийн хэмжэлтээр онош тавихгүй. Ядаж нэг удаа хоёр гаранд хоёуланд нь даралтыг хэмжих бөгөөд цаашид аль өндөр хэмжигдсэн гаранд даралтыг хэмжиж байх хэрэгтэй.