Италийн “Сери А”-гийн “Наполи” багийн цэнгэлдэхийг Диего Армандо Марадонагийн нэрээр нэрлэхээр болжээ. Неаполь хотын дарга Луижи Де Мажистрис энэ талаар мэдээлсэн байна. “Сан Паоло” цэнгэлдэх гэж нэрлэдэг байсан бол одооноос “Диего Армандо Марадона” цэнгэлдэх гэж нэрийдэх болно гэж тэрээр баталжээ.

Диего Марадона 1984-1991 онд “Наполи” багт тоглосон бөгөөд 1986-1987, 1989-1990 оны улиралд Италийн аварга болж, Италийн Супер цом, Европын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд түрүүлж байсан юм.