Монгол-Казахстаны Засгийн газрын комисс хоорондын наймдугаар хурал өнгөрсөн баасан гаригт болж, хоёр улс хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцжээ. Казахстан улс Монголд рапс, тос, тамхи, талх, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн зэргийг нийлүүлдэг юм. Хоёр улсын худаалдааны эргэлт 2019 онд 76 сая ам.доллар байсан бөгөөд энэ жил цар тахлын улмаас мэдэгдэхүйц буурах нь тодорхой болоод байгаа юм.

Хуралдаанаар хоёр улс худалдаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх өргөн боломж байгааг харилцан ярилцсан байна.

Манай улсын Казахстантай хийх худалдаанд импорт давамгайлдаг. 2019 онд 76 сая ам.долларын худалдаа хийсэн бөгөөд 2020 оны эхний есөн сард  24.8 сая ам.долларын худаалдаа хийсний 23.5 сая нь импорт, 1.3 сая нь импорт гэсэн үзүүлэлттэй байна.  Тиймээс худалдааны тэнцвэрийг хангах үүднээс “Бэлчээрийн хонины үржлийн мега ферм” байгуулах 52.6 сая ам.долларын өртөгтэй төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Мөн Казахстаны инновац, технологийн дэвшлийг Монголд нэвтрүүлэх зорилгоор "Ферросиликоалюминиум" хөнгөн цагааны хайлшны үйлдвэр, Мал эмнэлгийн эм, эмийн бодисын үйлдвэр, малын эмч нарыг бэлтгэх сургалтын төвүүд байгуулах төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Цар тахлын улмаас тасалдаад байсан хамтын ажиллагаа ойрын хугацаанд сэргэж, ажлаа үргэлжлүүлэх боломж гарч ирж байгааг хоёр тал хурлын үеэр хүлээн зөвшөөрчээ.