Германы эрх баригчид армиас халагдсан ижил хүйстэн буюу гомо, лесби цэргүүдээ мөнгөн тэтгэлэг өгөх, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах боломж олгох хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ гэж “Дойче Велле” агентлаг мэдээллээ.
ХБНГУ-ын армид бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхах үзэл байсаар ирсэн бөгөөд хоорондоо харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон байсан ч эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэнд тооцож ял шийтгэл оноодог байсан юм. Шинэ хууль гарсантай холбогдуулан энэ зүйл ангиар ял авсан бүх хүний ял шийтгэлийг цагаатгах юм байна. Энэ заалт уг нь 1994 онд хүчингүй болсон ч 2000-аад он хүртэл ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхах, албан тушаал ахих боломжийг нь хаах явдал байсаар ирсэн юм байна.
Нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийн хэмжээ 3000 евро байх бөгөөд 1000 гаруй хүнд армид байхдаа ямар нэгэн дарамтад орж, хүчээр бэлгийн харьцаанд орж байсан бол нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах юм байна.