Саяхан Онцгой байдлын ерөнхий газраас ЕБС-иудад шалгалт явуулахад ихэнх нь хангалтгүй дүн авсан гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл зайлшгүй анхааралдаа авах бас нэг газар нь шөнийн цэнгээний газар юм.
Гадны гашуун туршлагаас харахад, стандартын шаардлага хангаагүй барилгад байрласан шөнийн цэнгээний газрууд галд өртөх магадлал өндөр, өртсөн тохиолдолд гарах хохирлын хэмжээ их байдаг. Олон ч хүн амь насаа алддаг. Жишээ нь, Мексикийн Хорхе Орсед гал гарахад 110 хүн, ОХУ-ын “Доголон морь” цэнгээний газарт гал гарахад 156 хүн, Бразилийн “Кисс” шөнийн клубт гал гарахад 233 хүн амь насаа алдсанаас үүнийг харж болно. Энэ бүх гал бидэнд тун ч сургамжтай.
Гал гарсан газрууд нь залуучууд, цэнгээний газар олонтой хотууд байсан. Манай Улаанбаатартай энэ талаараа ижилхэн. Бараг бүх гал пиротехникээс болж гардаг. Манай цэнгээний газрууд ядмагхан үзүүлбэрээ пиротехникээр өөд татах гэсэн оролдлогыг байнга хийдэг нь цаанаа ямар их эрсдэл дагуулж байдгийг энэ явдал харуулж байгаа юм. Мөн бараг бүгд шахам стандартын бус барилгад үйл ажиллагаа явуулж байсан байдаг юм.
Үйлчилгээний газар нь дор хаяж хоёр гарцтай байх ёстой, бас гарах хаалганы ойролцоо өөр өрөө рүү ордог хаалга аль болох байлгахгүй ёстой юм байна.
Үйлчилгээний газар нь дор хаяж хоёр гарцтай байх ёстой, бас гарах хаалганы ойролцоо өөр өрөө рүү ордог хаалга аль болох байлгахгүй ёстой юм байна.
Бразилийн "Кисс" цэнгээний газрын ариун цэврийн өрөөний хаалга гарах хаалгатай зэрэгцээ байрласнаас болж түймрийн үеэр 50 гаруй хүн хаалгаа андууран нүд аньцгаасан байдаг. Тэд түлэгдэж биш, хорт утаанд угаартаж нас барсан гэдгийг бид хамгийн түрүүнд анхаарвал зохино.
Манайд үйл ажиллагаа явуулж байгаа баар цэнгээний газруудын ихэнх нь “огтотны нүх” шиг юм байдаг. Хэрвээ үүднээсээ эхэлж шатвал дотор байгаа хүмүүс бүгд өнгөрлөө гэсэн үг.
Тиймээс ийм газруудыг хаах хүртэл арга хэмжээ авахад буруудахгүй. Ухаантай хүн хүний алдаанаас суралцдаг гэдэг шүү дээ. “Кисс” шөнийн цэнгээний газарт гарсан галын дүгнэлт гарсны дараа Бразилд 150 гаруй баар, цэнгээний газрууд хаагдсан байдаг. Тиймээс хуулиа хурдхан батлаад олон хүний амь насанд хүрэх эрсдлийг агуулж байгаа баар цэнгээний газруудыг цэгцлэх хэрэгтэй байна.
Үйлчилгээ эрхлэх гэж байгаа газрууд Онцгой байдлын албанаас галын дүгнэлт гаргуулж авдаг юм билээ. Тоног хэрэгслээ ч шилэн хоргонд хийгээд тавьчихсан байдаг. Гэвч цоожилчихсон байдаг учир авахын тулд заавал шил хага цохих хэрэг гарна. Шил нь зориулалтын бутардаг бол бас яая гэх сэн.
Зарим байгууллагууд бүр төмөр сараалжин хаалттай хоргонд байрлуулж, том цоожоор цоожилсон байх нь ч бий. Тэгвэл тэгээд л өнгөрөх нь тэр шүү дээ. Байгууллагууд галын хэрэгсэлтэй хоргоо цоожилдог шалтгаанаа “Хулгай авчихаад байдаг юм” гэж тайлбарладаг. Энэ байдал нь галын хэрэгслийг гал унтраах гэж биш, үзүүлэн маягаар тавьдгийг нь нотлоод байдаг юм.