Газар дундын тэнгисийн төв хэсэгт өнөө өглөө 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Эхний чичиргээ өглөөний 07.43 /Монголын цагаар/ цагт болсон байна. Төв нь Грекийн Метони хотоос баруун урагш 224, Ливийн Аль Байдагаас баруун хойш 305 километрт байсан гэнэ. Хохирлын болон цунамигийн талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна.