Монгол Улсын Засгийн газар өнөө өглөө 08.00 цагаас эхлэн хуралдаж байна. хурлаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр товлосны дотор гадаад улсад байгаа иргэдээ эх орондоо авчрах чартер нислэгийг зохион байгуулах зэрэг асуудал багтсан байна. Мөн ковид19 цар тахлын үед онцгой ачаалалтай ажиллаж буй төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг орон сууцжуулах асуудлыг хэлэлцэн, 1300-1500 албан хаагчийг түрээслээд өмчлөх нөхцөлөөр бэлэн орон сууцанд оруулахаар шийдвэрлэсэн байна.