Холимог тулааны “One championship” холбоонд тулалдах шилдэг тулаанчдыг тодруулах зорилготой  “Rich Franklin’s warrior series” цувралын ээлжит нэгэн тэмцээн Сингапурт болж, Монгол Улсын тулаанч Отгонжаргалын Пүрэв амжилттай оролцлоо. Манай тулаанч БНСУ-ын тамирчин, Хонконгийн “Just MMA” холбооны аварга Бак Тэ Хотой тулж, тоглолтын гуравдугаар үед боох мэхээр ялжээ.

Түүний дараа дэвжээнд гарсан Т.Ганбаяр мөн өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан байна. О.Пүрэв, Т.Ганбаяр нар  ийнхүү дэлхийн шилдэг холбоо болж төлөвшиж буй “One championship” холбоонд орох эхний алхмаа амжилттай тавилаа.