
Олон улсын мэргэжилтнүүдийн бэлтгэн гаргасан Терроризмын индекс 2019 /”Глобальный индекс терроризма”-2019” “Global Terrorism Index-2019”/ жагсаалтад Монгол Улсыг хамгийн аюулгүй 25 улсын тоонд багтжээ.
Судалгаанд дэлхийн 163 орныг хамруулж алан хядлага гарах магадлалыг нь тооцолон гаргасан байна. Ингэхэд аюулгүй улсын тоонд манайхтай хамт Португал, Словен, Румын, Куба, БНАСАУ, Сингапур багтсан байна.
Харин хамгийн аюултай улсаар Афганистан, Ирак, Нигери, Сири, Пакистан, Сомали, Энэтхэг, Йемен, Филиппин, Конгийг нэрлэжээ.
