-Шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон сэтгүүлчийн өчил-
Алан хядах байгууллагад үйлчилсэн хэргээр хоригдож байсан сэтгүүлч зохиолч Ахмед Алтан, сэтгүүлч Назлы Ыйлиджак нарыг Туркийн шүүх энэ сарын 4-ний өдөр “хил давах эрхгүй”-гээр сулласан билээ. Тэд сөрөг хүчний хэвлэл гэж буруутгагдан хаагдсан “Тараф” сонинд ерөнхий редактор, өдгөө Туркийн сүүлчийн чөлөөт хэвэл байсан гэж яригдаж буй “Hürriyet” сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд тус, тусын сонин нь хаагдсаны дараа баригдаж, бүх насаараа хоригдох ял авсан бөгөөд гурван жил хоригдоод суллагдаж байгаа нь энэ юм. Ахмет Алтаны төрсөн ах, эдийн засгийн ухааны доктор, зохиолч Мехмет Алтан мөн бүх насаараа хоригдох ялтай шоронд орсон байдаг. Ахмет Алтан шоронд орсон шалтгаан, хоригдсон нөхцөл байдал, ер нь Туркт юу болоод байгаа талаар ярьсан яриа “The Guardian” сонинд нийтлэгдсэнийг хүргэж байна.
“Хувь заяа нь ямар нэг ухаан заралгүйгээр хааш нь ч шийдчих боломжтой хүчний гарт орсныг мэдрэхээс илүү аймшигтай зүйл гэж энэ хорвоод үгүй биз. Энэ хүн хүсвэл чамайг алж, хорьж, бас суллаж чадна. Эцэстээ суллагдсан ч бай, хоригдсон ч бай ер нь ийм удирдлагатай байна гэдэг өөрөө маш хор хөнөөлтэй зүйл юм. Юу болохыг хэн ч мэдэхгүй. Ийм эрх мэдэлтэй хүмүүс нөмрөг нөмөрч, индэр дээр суудаг. Тэднийг шүүгч гэдэг юм. Хэрвээ шударга ёсыг барьж ажилладаг бол ийм эрх мэдэл эзэмшиж байгаа хүн бусдыг хорих, эрүүдэх, цаазлах биш харин өршөөж чадна. Харин шударга ёсыг барьдаггүй бол юу болох вэ?”

Туркт одоогийн байдлаар 384 шоронд 260 гаруй мянган хүн хоригдож байна /https://anfrussian.com/.
“Зэр зэвсэг минь баяртай” зохиолдоо Э.Хэмингуэй Италийн армийн ялагдсан цэргүүдийг хээрийн шүүхээр оруулж байгааг зурагласан нь бий. Шүүгч нар тэднийг хүн гэж үзэлгүйгээр буудан алах ял өгдөг. Удаан хугацаанд хоригдохдоо би шүүгчидтэй нэг бус удаа уулзаж байсан. Миний юу гэж байгаа нь тэдэнд огтхон ч сонин биш байв. Би гэм буруугүй гэдгээ хэчнээн баримтаар нотолсон ч тэд өөдөөс нэг л зүйлээ ярьдаг. Тэд эхлээд надад давж заалдах эрхгүйгээр бүх насаар хорих ял оноосон. Дараа нь 10.5 жил болгож сольсон. Харин дараа нь сулласан.
Би хэдийгээр суллагдсан ч хэдэн мянган гэмгүй хүн шоронд хоригдсоор байна. Бид маш жижигхэн өрөөнд гэм зэмгүй өөр хоёр хүний хамт гурван жил хоригдсон. Нэг нь миний найзын хүү байлаа.
Тэд гэм буруугүй гэдгээ хэчнээн нотолсон ч Шүүх огт авч хэлэлцээгүй билээ.
Намайг суллагдсаны даар нэг нь “”Сэтгэл санаа ямар байна даа” гэж асуусан. Үнэндээ миний сэтгэл санаа тийм сайхан байгаагүй. Ардаа гэмгүй олон мянган хүнийг үлдээгээд гарч ирсэн болохоор тэр юм.