Холимог тулааны UFC холбооны дунд жингийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедов дараагийн тулаанаа Тони Фергюсонтой бус Конор Макгрегортой хийхээр болсон бололтой. Хабибын аав Абдулманап Нурмагомедов өнөөдөр “Советский спорт” сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ тулаан “Мэдисон Сквер гарден”-д явагдахаар болбол өрсөлдөгч нь Тони Фергюсон байна. Харин Москвад явагдахаар бол өрсөлдөгч нь Конор байх болно” хэмээн ярьжээ.
Конор Макгрегор маргааш Москвад очиж хэвлэлийн бага хурал хийлгэнэ. Хурлын үеэр Орос дахь бизнесийнхээ тухай, UFC дэх төлөвлөгөөнийхөө тухай ярина гэж буй. Тиймээс Хабибын өрсөлдөгч нь Тони биш Конор байх магадлал бараг 90 хувьтай хэмээн “СЭ”-д бичжээ.