Ираны шигшээ баг Казахстан руу явахын өмнөхөн хоёр шилдэг бөхөө алдлаа. Дэлхийн хошой аварга Реза Яздани /97 кг/, хүнд жингийн шилдгүүдийн нэг, өнгөрсөн жилийн ДАШТ-ий шөвгийн наймд Туркийн Таха Акгулийг ялан шуугиан тарьж байсан  Парвиз Хади нар бэртлийн улмаас барилдах боломжгүй болжээ. Тэднийг сонгон шалгаруулалтад ялагдсан бөхчүүд нь орлохоор болсон байна. Реза Язданиг орлох Али Шабани нь энэ жил Яшар Догугийн тэмцээний шигшээд үлдэж, олимпийн аварга Кайл Снайдертай ойрхон үзсэн /1:2-оор дийлджээ/, жилийн өмнө залуучуудын ДАШТ-ээс хүрэл хүртсэн бол Парвиз Хадигийн оронд барилдах Ядоллах Мохеби нь энэ жил Ази тивийн аваргаар хоёр дахиа шалгарсан амжилттай аж.

Нурсултан 2019 ДАШТ-ий бусад жинд Иранаас Реза Атри (57 кг), Бехнам Эхсанпур (61 кг), Амир Яздани (65 кг), Юнес Эмами (70 кг), Реза Афзали (74 кг), Бахман Теймури (79 кг),  Хасан Яздани (86 кг) и Алиреза Карими (92 кг) нар барилдана.