Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойн хүрээнд “Очирваанийн их эгшиглэн-2019” яруу найргийн наадам маргааш их найрагчийн мэндэлсэн газар Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ар амны Тасархайн бууцнаа эхэлнэ. Наадмын эхний шатанд 80 орчим найрагч бүтээлээ ирүүлсээс хоёр дахь шатанд 36 яруу найрагч шалгарч Завхан аймагт өнөөдөр хүрэлцэн очжээ.
“Очирваанийн их эгшиглэн-2019” яруу найргийн наадмаар Богд Очирваань Отгонтэнгэр хайрханаа тойрон мэндэлж, түмэн олноо хишиг буянаа хүртээсэн 10 Хутагтын хишигтэн шилдэг 10 яруу найрагч шалгарч цом, тус бүр нэг сая төгрөгийн шагнал бүхий наадмын тэргүүн найрагчдаар тодрох юм байна. Наадмын нээлт их найрагчийн төрсөн гэрийн буйр Ар амны Тасархайн бууцанд маргааш өглөө болох юм. Энэ үеэр “Явуугийн бууцанд төрөх шүлгийн уралдаан” зохион байгуулагдах ажээ. Энэхүү уралдааны шүлгүүдийг “Тасархайн бууцны шүлгүүд” эмхтгэлд оруулан хэвлэх гэнэ.
Наадмын үеэр Явуухулан сангаас нэрэмжит шагналын эздийг тодруулах юм байна. “Очирваанийн их эгшиглэн “яруу найргийн 3 дахь удаагийн наадамд урилгаар Ардын уран зохиолч Б.Догмид, Т.Галсан, Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхай, Төрийн шагналт, "Болор цом"-ын эзэн, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ, Болор цомын хошой эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Хулан, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, эрдэмтэн зохиолч Д.Сумъяа, “Болор цом”-ын эзэн, Хутагтын хишигт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга, Хутагтын хишигт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбат, МЗЭ-ийн шагналт, Хутагтын хишигт болон Б.Явуухулангийн нэрэмжит шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш тэргүүтэй найрагчид шүлгийн дээжээ өргөхөөр болжээ.


"Очирваанийн их эгшиглэн-2019" наадамд шалгарсан найрагчид:
1. Ч.Алтантүлхүүр (МЗЭ-ийн шагналт) 2. н.Алтан-Уул /Өвөрмонгол/ 3. Т.Амар-Амгалан (Б.Явуухулангийн нэрэмжит наадмын тусгай шагналт) 4. М.Амархүү (МЗЭ-ийн шагналт, ОУ-ын шагналт) 5. Ш.Бадарч (Д.Нацагдоржийн шагналт) 6. Т.Баянсан (Д.Нацагдоржийн шагналт) 7. Н.Батжаргал (МЗЭ-ийн шагналт) 8. Л. Батсайхан 9. М.Баттөмөр (МЗЭ-ийн шагналт) 10. Л.Батцэнгэл (МЗЭ-ийн шагналт) 11. Г.Бөртэ-Үжин (Г.Сэр-Одын нэрэмжит шагналт) 12. н.Бүргэд (Дээд Монгол) 13. Г.Бямбажав (МЗЭ-ийн шагналт) 14. Э.Гантулга (Г. Сэр-Одын нэрэмжит шагналт) 15. Т.Дарханхөвсгөл (Г.Сэр-Одын нэрэмжит шагналт) 16. Х.Дугарсүрэн 17. Б.Жамбалдорж ( Г.Сэр -Одын нэрэмжит шагналт) 18. Б.Ичинхорлоо (Болор цомын эзэн) 19. Г.Ишхүү (МЗЭ-ийн шагналт) 20. А.Лхагва (Д.Нацагдоржийн шагналт) 21. Г.Лхагвадорж 22. А.Мягмаржав (МЗЭ-ийн шагналт) 23. Н.Минжинсайхан (МЗЭ-ийн шагналт) 24. В.Нэргүй (МЗЭ-ийн шагналт) 25. Я.Отгонбаяр (Г.Сэр-Одын нэрэмжит шагналт) 26. Д.Оюундэлгэр (Г.Сэр-Одын нэрэмжит шагналт) 27.Л.Хасар (Болор цомын эзэн) 28. Б.Сарантуяа (МЗЭ-ийн шагналт) 29. А.Түмэнбаяр (МЗЭ-ийн шагналт) 30. н.Уран (Өвөр Монгол) 31. М.Уянсүх (Д.Нацагдоржийн шагналт, Хутагтын хишигт шагналт, ОУ-ын шагналт) 32. Ц.Цэнд (МЗЭ-ийн шагналт) 33. О.Цэнд-Аюуш (МЗЭ-ийн шагналт, Б.Явуухулангийн нэрэмжит шагналт, Хутагтын хишигт шагналт) 34. Б.Энхжаргал (МЗЭ-ийн шагналт) 35. Х.Эрдэв (Г.Сэр-Одын нэрэмжит шагналт) 36. Ч.Эрдэнэбаатар (МЗЭ-ийн шагналт)