Монголын Анагаах ухааны академийн шинэ гишүүдийн бүтээлүүд
Монголын Анагаах ухааны академийн ээлжит чуулган болж, шинэ гишүүдийн сонгуулийн тухай, суурь судалгааны үр дүнгийн тайлангийн тухай асуудлыг хэлэлцжээ. Уг чуулганаар МАУА-ийн гишүүнээр Монгол Улсад анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлын үр дүнгээрээ өөрийн болон олон улсын түвшинд үнэлэгдсэн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл туурвисан докторын болон шинжлэх ухааны докторын зэрэгтэй, шинжлэх ухааны ёс зүйг хүндэтгэдэг эрдэмтдийг сонгодог журамтай. МАУА-ийн гишүүнээр шинээр сонгон шалгаруулах гишүүдийн тоо, салбарын чиглэлийг ШУА-ийн Ерөнхийлөгч 2 жилд нэг удаа тогтоодог бөгөөд нууц санал хураалтаар сонгодог юм байна. Энэ дагуу чуулганы үеэр МАУА-ийн гишүүнд шинээр нэр дэвшиж буй эрдэмтдийн асуудлыг хэлэлцжээ. Энэ удаагийн ээлжит сонгуулийн батлагдсан 4 квотын дагуу МАУА-ийн гишүүнд шинээр нийгмийн эрүүл мэнд-1, Эмнэл зүй-2, био анагаах-1, нийт 4 эрдэмтнийг сонгох шалгаруулалтыг нууц санал хураалтаар сонгосон байна.
Монголын Анагаах ухааны академийн шинэ гишүүд:
1. АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш, ЭМЯ-ны Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны доктор, профессор Х.Алтайсайхан
2. АШУИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн багш, ЭМЯ-ны Халдварт өвчин судлалын мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор О.Баатархүү,
3. АШУҮИС-ийн харьяа Анагаах Ухааны хүрээлэнгийн Зүрх-судас судлалын секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн дүрс оношлогооны зөвлөх, Монгол улсын хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд
4. АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн Физиологийн тэнхимийн багш, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Г.Отгон