Нарны аймаг дотроо хэмжээгээр хоёрт орох том бөгөөд цорын ганц бүслүүрт гариг бол Санчир. Дэлхийгээс 480 мянган километр зайд орших энэхүү гаригийн бүслүүр аажмаар устаж алга болж байгааг НАСА-гийн эрдэмтэд тогтоожээ. Санчир гаригийн бүслүүр нь мөс болон чулуунаас тогтсон цагирагийн систем юм. Уг цагираг 10 мянган кг чулуугаар гариг дээрээ бороо болон орж байгаа нь хагас цагт Олимпын цэнгэлдэх хүрээлэнг дүүргэхүйц их гэсэн үг ажээ. Харьцангуй хожуу буюу 200 орчим сая жилийн өмнө үүссэн энэ цагариг  энэ хурдаараа устсаар байх юм бол 100 орчим сая жилийн дараа бүрмөсөн алга болж дуусах гэнэ.

НАСА-гийн эрдэмтэд 1980-аад оноос Санчир гаригийг судалж, "Кассини" сансрын хөлгөөс зургийг нь авч байжээ. Тухайн үед Санчир гаригийн соронзон орон дотор уг гаригийн бүслүүрээс бороотой төстэй үзэгдэл бий болж байгааг илрүүлсэн юм байна. Тухайн үед эрдэмтэд уг үзэгдэлд тулгуурлан Санчирын бүслүүрийг 300 сая жилийн дараа устаж алга болно гэсэн таамаг дэвшүүлжээ. Харин 2017 онд уг гаригийн бүслүүр дэх борооны усыг илүү сайн харж чадсанаар бүслүүр устаж алга болох үйл явц илүү хурдтай явагдаж байгааг тогтоосон байна. Эрдэмтэд 100 сая жилийн дараа Санчир гаригийг бүслүүргүй болсныг харна гэж төсөөлөхөд хэцүү юм хэмээн хошигножээ.

"Кассини" хөлгөөс авсан Санчир гаригийн зураг.