АНУ-ын жүжигчин, “Гэртээ ганцаараа” киноны гол дүрээрээ алдаршсан Маколей Калкин өнгөрсөн лхагва гаригт YouTube сувагт бичлэг байршуулжээ. Тэрээр 30-аад жилийн өмнө тоглосон киноныхоо зарим хэсгийг сэргээн бичлэг хийсэн аж. Бичлэгт тэрээр гэртээ ганцаараа үлдсэн 30 жилийн өмнөх киноны агуулга илрэх ч ганцаараа биш, "Гүүгл туслагч" хэмээх гэрийн ухаалаг системтэй хамт байгаа нь илэрхий ажээ. Улмаар хиймэл оюун ухаант туслагч нь түүнд “Кевин” ажиллагааг хэрэгжүүлэхэд тусалж байгаа талаар уг бичлэгт өгүүлдэг байна.
Үзэгчид энэхүү бичлэгийг 2018 оны хамгийн шилдэг бичлэг гэх зэргээр нэрлэж байна.