Энэтхэгийн хөлбөмбөгийн лигийн “Жамшедпур” багийн довтлогч Гурав Мухи энэ оны аравдугаар сард лигийн тоглолтод гоол оруулж, хамгийн залуудаа гоол оруулсан дээд амжилтыг тогтоосон хэмээн алдаршжээ. Гэтэл тэрээр насаа дарсан байсан нь илэрсэн байна. “Fox Sports Asia” энэ талаар мэдээллээ.
Энэтхэгийн хөлбөмбөгийн холбооныхон эхний ээлжинд түүний хөлбөмбөг тоглох эрхийг зургаан сараар хасах шийтгэл ногдуулсан байна. Мөн өсвөрийн шигшээ багаас хасчээ. Мухи 28 настай байсан гэдгийг орон нутгийн сэтгүүлч олж тогтоосноор бүх зүйлсийг байранд нь оруулсан аж.
“Жамшедпур” баг өнгөрсөн жил байгуулагдсан бөгөөд Австралийн нэрт хөлбөмбөгч Тим Кейхилл тоглож байсан гэдгээр нь хөлбөмбөг сонирхогчид мэддэг байна.