Энэтхэгийн эрх баригчид улсынхаа аялал жуулчлалын гол брэндийн нэг, Таж Махал сүм рүү орох тасалбарын үнийг нэмэх шийдвэр гаргажээ. Шийдвэр хэрэгжсэнээр дотоодын жуулчид 3.5 ам.доллар, гадаадын жуулчид 18.5 ам.доллар төлж байж сүмд нэвтрэх эрхтэй болох юм байна.
Таж Махал сүм нь байнгын олны хөлд байсаар элэгдэл хорогдол хурдацтай явагдаж байгаа тул эрх баригчид зочдын тоог багасгах зорилгоор ийнхүү тасалбарын үнээ нэмсэн юм байна.
Агра хотод орших Таж Махал сүмийг арвандолдугаар зууны үед Энэтхэгийн нутаг дэвсгэр дээр оршин тогтнож байсан Их Могол улсын хаан Шах Жахан хатан Мумтаздаа зориулан бариулсан бөгөөд өдгөө шарил нь уг сүмд хадгалагддаг юм.