Монгол Улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын амьдралыг өгүүлсэн уран сайхны кино ирэх жилийн арванхоёрдугаар сард нээлтээ хийх ажээ. Уг киноны зураг авалт өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн бөгөөд кино төслийн нээлтээ энэ сард албан ёсоор хийж байгаа юм байна. Киног “Аварга Хадбаатар” сан санаачлан ивээн тэтгэж бүтээж байгаа гэнэ. 1985 онд дэлгэцнээ гарсан “Гарьд магнай” киноноос хойш монгол бөхийн тухай уран сайхны кино бүтээгдээгүй тул аварга Д.Хадбаатарын тухай кино олны хүсэн хүлээсэн дэлгэцийн бүтээл болно гэдэгт санаачлагчид итгэлтэй байгаа аж. "Аварга Хадбаатар" сангаас энэхүү уран сайхны кино төслийнхөө нээлтэд зориулан хүүхэд, багачуудын дунд "Өсвөрийн лиг" сагсан бөмбөгийн тэмцээн, "Дэвжээ" тэмцээнийг ирэх 2019 оны нэгдүгээр сарын 13 хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа юм байна.
Монгол Улсын 14 дэх аварга Д.Хадбаатар 1951 онд Төв аймгийн Угтаалцайдам суманд төржээ. Тэрээр улсын их баяр наадамд 1972 онд улсын начин, 1975 онд улсын заан, 1946 онд ес давж түрүүлэн улсын арслан, 1986 онд мөн ес давж түрүүлж аварга цол хүртсэн юм. Үүнээс гадна тэрээр ардын төрийн их баяр наадамд хоёр удаа тав, нэг удаа зургаа, нэг удаа долоо давсан бөгөөд гурван удаа үзүүрлэсэн энгүй их хүчтэн байв.