Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж, хоёр шатны санал хураалтад ялалт байгуулсан Саломе Зурабишвили Тбилиси, Москватай хамтарч ажиллах цаг нь хараахан болоогүй гэж мэдэгджээ.
“ОХУ-ын урьд өмнө нь бидэнд хийсэн /Гүржийн бүрэлдэхүүнд багтдаг Абхаз нь ОХУ-ын дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолоо зарласан бөгөөд тус улсыг одоогоор Москва дангаараа хүлээн зөвшөөрөөд буй/, одоо Украинд хийж байгаа зүйлсийг харахад бид одоогоор тэдэнтэй хамтарч ажиллах цаг нь биш” хэмээн тэрээр хэлсэн байна.
Тбилиси цаашдаа Европын холбооны бодлого барьж ажиллана хэмээн тэрээр онцлон тэмдэглэжээ.