Дэлхийн мисс тэмцээн 68 дахь удаагаа БНХАУ-ын Саньяа хотод болж байгаа билээ. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Э.Энхриймаагийн “Miss World-2018” тэмцээнд зориулагдсан албан ёсны видео танилцуулгаа дэлгэлээ.

“Miss World 2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох  гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорсон. Тэрбээр Орхон аймгийн харьяат, СЭЗИС-д олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, орос, англи хэлтэй. Тэрээр өнгөрсөн долоодугаар сард Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ" холбооноос зохион байгуулсан “Монголын сайхан бүсгүй-2018” тэмцээний тэргүүн миссээр шалгарч, Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Ц.Энхжингээс миссийн титэм гардан авсан.

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах гэж буй "Miss World 2018" тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-нд БНХАУ-ын Саньяа хотноо болно.

Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэснийхээ ялагчийг оролцуулж, эх орныхоо нэрийг гаргасаар байна.

2018 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийг дуустал Дэлхийн мисс тэмцээн "VOTE" буюу интернэт санал асуулга явагдаж байгаа тул та дараах 4 төрлөөр эх орныхоо миссийг дэмжин саналаа өгөөрэй!

1.Энэхүү Miss World - Mongolia хуудсанд Like & Share! 2. Miss World сайтад бүртгүүлж “Enkhriimaa Erdenebaatar”-т VOTE дарах. /Facebook-ээр бүртгүүлж нэвтрэх сонголтыг хийвэл илүү хялбар/  Сайтруу орох: www.missworld.com

Видео заавар үзэх YouTube

3. Mobstar аппикэйшиныг татаж “Enkhriimaa Erdenebaatar” гэсэн хаягт оруулсан зураг, бичлэгүүдэд “YES” сонголт хийж сэтгэгдлүүд бичих. Апп татах холбоос: iphone iOS: https://itunes.apple.com/us/app/mobstar/id921146241  Android: https://play.google.com/store/apps/details?id=com.mobstar

Апп татах Видео заавар

4. Missvo сайтад бүртгүүлж 75 дугаартай “Enkhriimaa Erdenebaatar”-т Like дарах. /Facebook-ээр бүртгүүлж нэвтрэх сонголтыг хийвэл илүү хялбар/ Сайтруу орох: https://missvo.modelpowergd.com/en/#/detail?id=87

“Miss World 2018” тэмцээнд оролцож байгаа миссүүд топ модель, урлагийн үзүүлбэр болон асуулт хариултын шалгаруулалтад оролцож явцын оноог авсаар байгаа юм. Миссүүд шилдэг 40-д багтаж, шууд финалд өрсөлдөх эрхийг авахын тулд бүхий л арга хэмжээг амжилттай давах учиртай. Тиймээс онлайн санал өгөх VOTE санал асуулгыг идэвхтэй хийгээрэй.

Монголын мисс Э.Энхриймаа Грек, Австрали, Тайланд, Укриан, Унгарын миссүүдтай хамт 15-р хэсэгт багтсан юм.