БНХАУ-ын Өвөрмонголын цэцэгт улирлын аялал жуучлалын нэгэн онцгой арга хэмжээ болох Бат цагаан модны наадам Тунляо хотын Хорчин Зүүнгарын хойд хошууны “Уудам тал” цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр албан ёсоор эхэлжээ. Наадмын нээлтийн ёслолын үеэр уран сайхны тоглолт, үндэсний хувцас загварын шоу, монгол бүжгийн тэмцээн, бодисын бус соёлын өвийн үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохиогдож зочид гийчдийн нүдийг хужирласан байна. Хорчин зүүнгарын хойд хошууны төв Ганзага балгаснаас 55 км зайд орших “Уудам тал” цэцэрлэг нь 10,5 мү талбайг эзэлдэг, 50-500 жилийн настай “Батцагаан” модод бүхий үзэмжит газар юм. Зарим батцагаан модны насжилтыг судалсан эрдэмтэд 500-аас дээш жилийн настай хэмээн нотолжээ.