Монголын кино урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг, "Академи авардс-2018" кино наадам есдүгээр сарын 28-нд буюу өнөөдөр "Зайсан Хилл" цогцолборт 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү кино наадам нь Уран сайхны кино, богино хэмжээний кино, баримтат кино төрөлд нийт шилдэг 18 номинацийг тодруулан Академийн дээд шагналыг гардуулж, кино урлагийн өнөөгийн хөгжил, чиг хандлага, тулгамдаж буй саад бэрхшээлийн тухай эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Кино наадмыг зохион байгуулсанаар үндэсний кино урлагийн хөгжлийг дэмжиж, орчин үеийн техник технологийг суртачлан таниулах, кино уран бүтээлчдыг урамшуулах, алдаршуулах зэрэг ач холбогдолтой билээ.
Сонирхуулахад, энэ удаагийн Академи авардс-2018" кино наадамд "Зүрхний хилэн", "Байтаг Богд", "Чингисийн хүүхдүүд", "Хоёр амь" , "Сайн аав", "Илд цэцэг", "Говийн домог", "Хазаар цэцэгсийн дуулал" зэрэг олон уран бүтээл нэр дэвжээ.
"Академи авардс" 2018 онд дараах 16 номинацаар Бүрэн хэмжээний "Уран сайхны кино"-ны уран бүтээлчид нэр дэвшинэ. 1. Шилдэг эрэгтэй дүр 2. Шилдэг туслах эрэгтэй дүр 3. Шилдэг эмэгтэй дүр 4. Шилдэг туслах эмэгтэй дүр 5. Шилдэг зохиол 6. Шилдэг найруулагч 7. Шилдэг зураглаач 8. Шилдэг зураач 9. Шилдэг хөгжим 10. Шилдэг дуу 11. Шилдэг монтаж 12. Шилдэг дууны найруулагч 13. Шилдэг дүрсний эффект 14. Шилдэг нүүр будалт 15. Шилдэг дебют 16. Шилдэг хөрөнгө оруулагч "Академи авардс" 2018 онд дараах 2 номинацаар бүтээлээрээ нэр дэвшинэ. 1. Шилдэг баримтат кино 2. Шилдэг богино хэмжээний кино