Бразилийн шигшээ багийн довтлогч асан Луис Назариу да Лима буюу Роналдо Испанийн хөлбөмбөгийн дээд лиг примера дивизионы “Вальядолид” багийн хувьцааг худалдаж авчээ. Тэрээр багийн хувьцааны 51 хувийг 30 сая ам.доллараар худалдаж авснаар Захирлуудын зөвлөлийн дарга болсон байна.

Тэрээр албан тушаалаа хүлээж авсны дараа хийсэн мэдэгдэлдээ “Хөлбөмбөг бол миний амьдрал, хүсэл тэмүүлэл. Бидэнд зорьсондоо хүрэхэд бүх юм байна. Бид зөвхөн Примера дивизонд үлдэх биш, илүү дээшээ тоглохыг хүсч байгаа. Тиймээс багаа өрсөлдөх чадвартай болгох зорилт тавьсан. Бас багийн ажил хэрэгт хөгжөөн дэмжигчдийн оролцоог урьд өмнө байгаагүйгээр их болгохоо амалж байна. Та бүхний санал шүүмжлэлийг хүлээж байна. Таныг багийн ирээдүйг бүтээхэд оролцуулахыг хүсч байна” хэмээн мэдэгджээ.