Сирийн зэвсэгт хүчин өчигдрөөс байлдааны бэлэн байдалд ороод байна. Вашингтоны зүгээс Дамаскт цохилт өгөхөөр бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор ийнхүү бэлэн байдалд ороод байгаа аж. АНУ Сирид цохилт өгөхөөр бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл анх энэ сарын 25-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалах яамны эх сурвалжаас олон нийтэд цацагдсан юм.
АНУ тухайн үед 56 ширхэг далавчит пуужин ачсан “Салливанс” хэмээх байлдааны хөлөг онгоцоо Персийн буланд аваачиж, В-1В стратегийн бөмбөгдөгч онгоцыг 24 пуужингаар тоноглон Катарын Аль Удейд нисэх баазад сойсон нь ингэж хардах шалтгаан болсон гэж тухайн мэдээлэлд дурдсан байсан юм.