Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг бөгөөд хачигт халдвар энэ үед ид идэвхжилтэй байдаг.
Монгол Улсын 21 аймаг 9 дүүрэг, бүх сумдад халдварын голомттой учраас ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг байдаг. Монголд 43 зүйлийн хачигт халдвар байдгаас өнөөдрийн байдлаар хачигнаас үүдэлтэй 3 төрлийн халдварт өвчин оношлогдож тогтоогдоод байна. Хачигт энцефалит өвчнийг дамжуулагч ойн хачгийн идэвхжил ихсэж байгаа тул ой модонд ажил эрхлэх, зугаалах, жимс, эмийн ургамал түүх, ууланд алхах үед ард иргэдэд, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна. Урин дулаан, аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн үед хачигт халдварын эрсдэл нэмэгдэж байгаа учир иргэд энгийн аргаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах, хачигт хазуулсан үедээ ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүллээ.
