ОХУ-ын шигшээ багийн гол тоглогчдын нэг Юрий Жирков хасагдах шатанд Португалтай таарах хүсэлтэй гэж хэлж байсан. Гэвч түүний хүссэнээр болсонгүй. “В” хэсгийн сүүлийн хоёр тоглолтод Португал Ирантай, Испани Мороккотой тэнцсэнээр хасагдах шатанд ОХУ Испанитай, Португал Уругвайтай тоглохоор болов. Саранскт болсон Иран-Португалын тоглолтын 53 дахь минутад Криштиану Роналду 11 метрийн торгуулийн цохилтоо алдсанаар хожиж боломжоо үгүй хийсэн. Ираны хувьд дөрвөн оноо авсан ч хасагдаж, харамсалтай үлдлээ.

Түрүүлэх магадлалтай гэж тооцогдож байгаа Испанийн шигшээ Мароккотой сэтгэл дэнслүүлсэн үнэхээр үзүүштэй тоглолтыг толиуулсны эцэст 2:2-оор тэнцэж, хэсгээ тэргүүлсэн юм. Тоглолтын дараа шигшээ багийн дасгалжуулагч Фернандо Йерро “Бид хэсгээ тэргүүлсэн ч таван гоол алдлаа. Энэ буруу” хэмээн өгүүлжээ.
Иран – Португал 1:1 (0:1, 1:0)
Гоол:
0:1 – 45 Куарежма, 1:1 – 90, пенальти Ансарифард.
Иран – Бейранванд, Резаян, Пуралиганджи, Хоссейни, Хаджсафи(Мохаммади, 56), Эззатоллахи (Ансарифард, 76), Джаханбахш (Годдос, 70), Эбрахими, Амири, Тареми, Азмун.Португалия – Руй Патрисиу, Соареш, Пепе, Фонте, Геррейру, Куарежма(Бернарду Силва, 70), Адриен Силва, Вильям Карвалью, Жоау Мариу(Моутинью, 84), Андре Силва (Гонсалу Гедеш, 90), Роналду.
Шар хуудас:
Геррейру (33), Хаджсафи (52), Азмун (54), Куарежма (64), Роналду (83), Соареш (90).
Испани – Марокко 2:2 (1:1, 1:1)
Гоол:
0:1 – 14 Бутаиб, 1:1 – 19 Иско, 1:2 – 81 Эн-Несири, 2:2 – 90 Аспас.
Испани – Де Хеа, Карвахаль, Пике, Рамос, Альба, Алькантара (Асенсио, 74), Бускетс, Иньеста, Сильва (Родриго, 84), Диего Коста (Аспас, 74), Иско.Марокко – Мохамеди, Дирар, да Кошта, Саисс, Хакими, Эль-Ахмади, Амрабат, Буссуфа, Бельханда (Фажр, 63), Зиеш (Бухаддуз, 85), Бутаиб (Эн-Несири, 71).
Шар хуудас:
Эль-Ахмади (21), Амрабат (29), Буссуфа (31), да Кошта (31), Мохамеди (89), Хакими (90).