“Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн “Солиот эх” уран сайхны киноны нээлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд хийн үзэгчдийн хүртээл болгосон билээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан юм.

Өнгөрсөн бямба гаригт "Солиот эх" киноны уран бүтээлчид БНХАУ-д “SCO”-н хүрээнд Чиндао хотод зохион байгуулагдаж буй Олон улсын анхдугаар кино наадамд “Солиот эх” кино амжилттай оролцож, "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ий номинацид шагнал авлаа.МУГЖ И.Одончимэг Олон улсын Анхдугаар кино наадмаас анхны шилдэг эмэгтэй жүжигчин боллоо. Мөн "Солиот эх" кино Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан талаар мэдээллээ.
“Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид үзэгч түмэн болон кинонд тоглосон нийт уран бүтээлч нартаа талархал илэрхийлсэн.

1900-аад оны эхэн үеийн монголчуудын амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлэх “Солиот эх” уран сайхны кино ийнхүү Хятадын кино театрт гарахаар болжээ.

Сонирхуулахад, “Солиот эх” уран сайхны кино Монголын бүх кино театруудаас гадна БНСУ-д гарсан юм.