Сүхбаатарын талбай энэ сарын 25, 26-нд “Ulaanbaatar book fair 2018” болох гэж байна. Уг арга хэмжээ 09:00-20:00 хүртэл хоёр өдөр үргэлжилнэ. Номын соёлт ертөнц ТББ-аас зохион байгуулдаг  энэхүү номын баярт 80 настай буурлаас 8 настай балчирууд хүртэл зорин ирж дуртай номоо авцгаадаг билээ. Мөн эрдэмтэн зохиолчид, судлаачид, гадаадын зочид гээд хөлтэй хөөртэй том баяр болдог нь уламжлал соёл болжээ.

Уншигчид зохиолчидтой уулзах боломж олдож, ном бичсэн номонд хайртай хүн бүрийн хүсэн хүлээдэг номын баяр айсуй.