Данийн Гундслев хотын ойролцоо нээгдсэн “Сторстрём” хэмээх шоронг хэвлэлүүд “Дэлхийн хамгийн тохилог, тав тухтай шорон” хэмээн цоллож байна. Уг шоронг барихад 160 сая ам.доллар орсон гэж “Daily Mail” сонинд бичжээ.

Шоронд 250 хоригдол байрлах боломжтой бөгөөд тэд бүгд дөрвөн ам.метр бүхий камерт ялаа эдэлдэг байна. Энэхүү камер ньзурагт, хөргөгч, ханын шүүгээгээр тоноглогдсоноос гадна том цонхтой, усанд орох боломжтой ванн суурилуулсан угаалгын өрөөтэй гэнэ.

Харин шорон нь өөрийн гэсэн сүм, залбирал үйлдэх өрөө, олон нийтийн заалнаас гадна спорт танхим, гаднаа цэцэрлэг, хөдөө аж ахуй эрхлэх эдлэн газартай ажээ. Шоронгийн барилгын ажил таван жилийн турш үргэлжилсэн гэнэ.