Италийн зураач Леонардо да Винчийн “Ертөнцийг аврагч” хэмээх зураг өчигдөр Нью Йоркийн “Christie’s” дуудлага худалдаагаар 450312500 ам.доллараар зарагдаж, хамгийн өндөр үнэ хүрсэн ураг зургаар тодорлоо.

Леонардо да Винчийн бүтээлүүд бүгд аль нэг улсын сан хөмрөгт байдаг бөгөөд энэ зураг нь харин хувийн цуглуулгад байдаг цорын ганц бүтээл нь юм байна. Дуудлага худалдааны анхны үнэ 100 сая ам.доллар байсан ч хагас цагийн дараа 450 сая хүртэл өсчээ. Энэ нь зөвхөн уран зураг төдийгүй урлагийн бүтээлийн хувьд ч хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол юм байна.

“Ертөнцийг аврагч”-ийг 1500 оны орчимд бүтээгдсэн гэж урлаг судлаачид үздэг юм байна. Бүтээлийн талаарх түүхийн эх сурвалжийн хамгийн эртнийхийг Английн хаан Нэгдүгээр Карл үлдээсэн байдаг юм байна. Карл нь 1600-1649 онд хаанчилж байсан бөгөөд тухайн үед уг бүтээл түүний сан хөмрөгт байсан аж. Харин дараагийн эх сурвалж нь 1763 онд хамаарна. Тухайн үед зураг Букингемийн ван Карл Шеффильдийн эзэмшилд ирсэн байсан бөгөөд тэрээр зургийг дуудлага худалдаанд оруулж байсан аж.

Үүнээс хойш зураг 150 орчим жил сураггүй болсон бөгөөд Английн хамгийн баян хүмүүсийн нэг Фредерик Кукт байсан болох нь өнгөргсөн зууны эхээр л олон нийтэд мэдэгдсэн юм. Тэр үед уг зургийг Леонардо да Винчийн шавь нарынх нь нэгний бүтээл гэж үзэж байсан бөгөөд 2005 онд нэр нь үл мэдэгдэх эзэмшигч дуудлага худалдаанд оруулахад 10 мянган ам.доллараар зарагдсан юм байна. Үүний дараа л судлаачид уг бүтээлд анхаарал хандуулж, Леонардо да Винчийнх гэдгийг баталгаажуулж, гэрчилгээжүүлсний дараа дуудлага худалдаагаар оруулсан нь энэ ажээ.