"TOM N TOMS"-ын шинэ "Black" салбар өнөөдөр Шангрилад нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд оролцохоор “TOM N TOMS”-ын Ерөнхийлөгч Ким До Кюүн Монголд хүрэлцэн ирсэн бөгөөд бид түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Ким До Кюүн: "ТОМ N TOMS Black” салбараас үйлчлүүлэгч өөрийнхөө онцлог, уух дуртай амтандаа тохируулан олон төрлийн кофеноос сонгон уух боломжтой-
-Сайн байна уу. Шинэ салбараа нээж байгаа та бүхэнд баяр хүргэе. 2000 оны эхээр анхны салбараа нээж байсан “TOM N TOMS” брэнд өнөөдөр дэлхийд алдартай брэнд болжээ. Дэлхийн өнцөг булан бүрт өнөөдрийн байдлаар "TOM N TOMS”-ын хичнээн салбар ажиллаж байна вэ?
-“TOM N TOMS” брэнд анх 2001 онд Солонгост байгуулагдсан. Манайх бусад кофе шоп брэндүүдтэй харьцуулахад шинэхэн хуурсан үүрээр кофегоо хийж хэрэглэгчдэдээ өгдөг. Мөн нарийн боовоороо их ялгардаг. Өөрөөр хэлбэл, зочин захиалангуут тэр даруйд нь хийж өгдөг. “TOM N TOMS” брэнд Солонгост 520 гаруй салбартай. Америк, Австрали, Хятад, Монгол, Филиппин, Тайваньд нийтдээ 80 гаруй салбар ажиллуулж байна.
-“ТОМ N TOMS Black” салбар бусад энгийн салбаруудаасаа юугаараа ялгарах вэ?
-Бусад энгийн “ТОМ N TOMS”-ын салбаруудаасаа “Black” салбар маань кофены онцгой үр ашигладгаараа ялгарна. “Q Grader” кофены зэрэглэл тогтоодог байгууллагаас зэрэглэлээ тогтоолгосон. Тухайн үйлчлүүлэгч өөрийнхөө онцлог, уух дуртай амтандаа тохируулан олон төрлийн кофеноос сонгон уух боломжтой.
Өөр нэг онцлог бол кофены үр. “TOM N TOMS”-ын энгийн салбарт хэрэглэгчид нэг л төрлийн үрийн кофег сонгож уудаг. Харин “TOM N TOMS Black” салбараас кофе тариалдаг бусад орнуудын кофеноос сонгож уух боломжтой. Жишээ нь, Бразил, Индонез, Кени улсын кофены үрүүдээс хэрэглэгчид сонгох боломжтой болж байна.
-Гадаад дахь анхны “TOM N TOMS Black” салбар Монголд нээгдлээ-
-Тайландад “TOM N TOMS”-ын 40 гаруй салбар байдаг гэсэн. Харин манайд 20 гаруй л салбар ажиллаж байхад гадаад дахь анхны “TOM N TOMS Black” салбараа нээх болсон шалтгаан юу вэ?
-Монголчууд аливаа шинэ зүйлийг амархан хүлээж авдаг. Анхны “TOM N TOMS” салбараа Монголд нээхээр судалж байсан үеэс нээсний дараа Монголчууд тэс ондоогоор буюу их нааштай хүлээж авч байсан.
-“TOM N TOMS” брэнд зөвхөн Солонгост төдийгүй дэлхийд алдартай брэнд. Танай кофе шопын бусад кофе шопуудаас ялгарах онцлог юу вэ?
-Бид брэндийнхээ хөгжүүлэлтэд их анхаардаг. Өмнөд Америкаас, Африкаас, Өмнөд Азиас авч олон төрлийн кофе ашиглаж, хэрэглэгчдэдээ амттай чанартай кофе нийлүүлдэг нь бидний гол онцлог болов уу. Манайх Солонгост нэвтрэхээс өмнө буюу Esperreso гэх ундааг уухаас өмнө ихэнхдээ /Instant coffee/ инстант кофе буюу усанд уусгаж уудаг кофег ашигладаг байсан. Esperreso кофены соёлыг нэвтрүүлснээр олон өөрчлөлт гарсан.
Тухайлбал, бид зөвхөн кофены соёлыг түгээх биш давхар бусад соёлуудыг дэмжих ажлуудыг хийдэг болсон. “TOM N TOMS” залуу зураачид, дуучид, бусад уран бүтээлчдийг дэмждэг. Зүүн Өмнөд Азид байрладаг ихэнх кофе шопуудын өөр газар бэлтгэсэн нарийн боов борлуулдаг. Харин манайх кофе шоп дотроо өөрсдөө яг зочин захиалангуут тэр дор нь хийж өгдөг. Тийм болохоор ялангуяа Зүүн өмнөд азид “TOM N TOMS” илүү алдартай. Үүгээрээ ч хэрэглэгчдэд илүү танигдаж чадсан.
“TOM N TOMS BLACK” САЛБАРААС БЭЛТГЭСЭН ФОТО СУРВАЛЖЛАГЫГ ХҮРГЭЕ.