
Тилан Блондо гэдэг нэрийг мэдэхгүй хүн загварын ертөнцөд үгүй. Дөрвөн настайгаасаа л загварын сэтгүүлийн нүүрийг чимж, жинхэнэ мэргэжлийн фото модель болсон түүнийг нэгэн сэтгүүлээс “Дэлхийн хамгийн хөөрхөн охин”-оор тодруулж, энэ албан бус гуншин нь нэрийнх нь хуудас болсон юм. Тэгвэл Тилан Блондо эдүгээ том болж, 16 нас хүрчээ. Ингэснээр тэрээр загварын тайзнаа алхах эрхтэй болсон байна.
Ажил хайхын зовлонгүй тэрээр эрх авмагцаа л Миланд Dolce & Gabbana, Нью Йоркт Tommy Hilfiger, Michael Kors-ын намар, өвлийн загварыг сурталчилсан бол энэ долоо хоногт Парист болох “Загварын долоо хоног”-т оролцохоор эх орондоо ирээд байгаа ажээ.



