
“Монгол телевиз”-ийн уран бүтээлчид дэлхийн шилдэг нэвтрүүлгийн нэг “The Voice” шоуг албан ёсны эрхтэй эх орондоо анх удаа зохион байгуулах гэж байна. Тэгвэл “The Voice of Mongolia” шоуны шүүгчдийг олонд зарлалаа. Шоуны шүүгчээр УГЗ С.Ононбат, МУГЖ Д.Отгонбаяр, Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр нар ажиллахаар болжээ.
Шоуны шүүгчээр УГЗ С.Ононбат, МУГЖ Д.Отгонбаяр, Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр нар ажиллана.
Тус шоу Сонсох шат, Халз тулаан, Хагас шигшээ амьд тоглолт, Финал буюу эцсийн шалгаруулалт гэсэн үе шаттай явагдах юм байна. Дашрамд дурдахад, Голланд улсаас гаралтай "The Voice" шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад хийгдээд байна. Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, Чанар, Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “зөвхөн шилдэг”-үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай аж. Шоуг 2018 онд үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ.