НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 10:00 цагаас хуралдаж даргаа сонгох байсан. Гэвч НИТХ дахь Ардчилсан нам 11:30 цагт хүртэл завсарлага авсан билээ. Тэгвэл дөнгөж сая НИТХ хуралдаан эхэлсэн ч хаалттай горимд хуралдаж, НИТХ-ын даргад нэр дэвшигчдэд санал хураахаар болов. Өнөөдрийн хуралдаанд НИТХ-ын 45 гишүүнээс 41 нь иржээ.
Есдүгээр сарын 22-нд анх хуралдаж эхэлсэн уг хурлаар НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч шийдэлд хүрч чадаагүй. Учир нь, НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан.
Уг завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч ажлын бус цагтай таарч байгаа тул НИТХ-ын хуралдааныг дахин хойшлуулж аравдугаар сарын 2-ны өдөр хийхээр болсон. Гэвч, мөн л НИТХ дахь МАН-ын бүлэг ахин тав хоногийн завсарлага авсан билээ.