Монголын хамгийн анхны мэргэжлийн дуурийн дуулаач бол Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдав юм.
Тэрээр 1948 онд П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн консерваторид дуурь, концертын гоцлол дуучин мэргэжлээр суралцаж төгсөөд, 1954 онд Улсын хөгжимт драматик театр, тухайн үеийн Дуурь бүжгийн улсын академик театрын жүжигчин, дуучнаар ажиллажээ. Г.Хайдав нь 1963 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэд анхныхаа 12 оюутныг авч, гоцлол дуулаачийн студийг байгуулснаар эх орондоо мэргэжлийн дуурийн дуулаачийг бэлтгэх үндэс суурийг тавьж байжээ.
Түүний 90 насны ойн арга хэмжээн хүрээнд “Монголын дуурийн дуулаачийн зуун дамнасан дэг сургууль” эрдэм шинжилгээний хурал, “Дамжуулах үг” баримтат киноны нээлт, “Г.Хайдав 90” фото зургийн үзэсгэлэн, номын баяр, “Монголын дуурийн хан хүү” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 21-нд болох гэж буй.
Энэ танхимаас Төрийн шагналт дуучин Х.Уртнасан, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Баадайжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Насанбуян гэх мэт алдар цуутай уран бүтээлчид төрөн гарсан байна. Түүний 90 насны ойн арга хэмжээн хүрээнд “Монголын дуурийн дуулаачийн зуун дамнасан дэг сургууль” эрдэм шинжилгээний хурал, “Дамжуулах үг” баримтат киноны нээлт, “Г.Хайдав 90” фото зургийн үзэсгэлэн, номын баяр, “Монголын дуурийн хан хүү” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 21-нд болох гэж буй.
Хүндэтгэлийн тоглолтод монголын үе үеийн алдартай дуучид болох шавь нар нь уран бүтээлээ толилуулж багшдаа хүндэтгэл үзүүлнэ. Мөн Г.Хайдав багш өөрийн хамгийн залуу шавьтайгаа хамтарч дуулах бөгөөд дуурийн урлагт гялалзаж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал зэрэг залуу уран бүтээлчид оролцох юм.
Г.Хайдав дуучин мэргэжлийг эзэмшсэн цагаасаа өнөөг хүртэл үндэсний болон сонгодог дуурийн 30 гаруй дүрийг бүтээж, урын сандаа 700 гаруй бүтээлтэй болоод байгаа аж.