Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд өнөөдөр боллоо.  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд болсон.  Шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч яллагдагч нарын гомдлын дагуу шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцсэн юм .

Шүүх хуралдаанд ерөнхий шүүгчээр Ц.Зориг, шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Б.Батцэрэн,Ч.Хосбаяр нар, улсын яллагчаар Г.Эрдэнэбат оролцлоо. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авах боломжгүй хэмээн хаалттай үргэлжлүүлсэн.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай алсан, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын 4 хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар тус бүр 25 жил хорих ял, Т.Чимгээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 24 жил хорих ял оногдуулжээ.

Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оролцуулсан гэх үйлдлийг нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Ерөнхий шүүгч Ц.Зоригийн танилцуулсан шүүх бүрэлдэхүүний дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг Хяналтын шатны эрүүгийн шүүхийн хуралдаанаар хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дараах өөрчлөлтийг анхан шатны шүүхийн давж заалдах шатны өөрчлөлт оруулж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн нэг, есдүгээр зүйлийн 1-д заасныг журамлаад нийслэлийн прокурорын газраас шүүгчдэгч Б.Содномдаржаад 2002 он Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг журамлан тиус ангийн 92.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн анхдугаар зүйлийн нэгдүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11 болгон өөрчилж байна. Мөн Б.Содномдоржийн 2015 оны Эрүүгийн хуулийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.6, 2.7, 2.11 болгож өөрчиллөө.

Мөн Ц.Амгаланбаатарт  2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 12 зүйлийн 12.1-д үаасныг журамлаад мөн хуулийн тусгай ангийн 91.1.2, 91.2.4, 91.2.11, 91.2.12-д үааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11 болгож өөрчилж байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.6, 2.7, 2.11 болгон тус тус өөрчилж байна.

Шүүгдэгч Т.Чимгээд 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 12 пугаар зүйлийн 12.1-д заасныг журамлаад 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11 болгон тус тус өөрчилж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11-д зааснаар шүүгчдэгч Б.Содномдаржаа Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн найм, нэгдүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгүүд найм, тавдугаар зүйлийн 1 дэх хэсгүүд, 11.2.1, 11.2.3, 11.2.5, 11.2.11-д зааснаар шүүгдэгч Ц.Амгаланбаатарт 10 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн 11 пүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.6, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч Содномдаржаад 20 жил хорих ял, шүүгчдэгч Ц.Амгаланбаатарт 20 жил хорих ялыг тус тус шийтгэж байна.

Эрүүгийн хуулийн зургаа, наймдугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчдэгч Содномдаржаад 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11-д зааснаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.6, 2.7, 2.11-д зааснаар оногдуулсаэн хорих ялыг нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэв.

Ц.Амгаланбаатар 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11-д зааснаар оногдуулсан 10 жил хорих ял дээр мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.6, 2.7, 2.11-д зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ялыг нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож байна.

Эрүүгийн хуулийн зургаа, есдүгээр зүйлийн 1,3,4 дэх хэсэгт зааснаар шүүгчдэгч Ц.Амгаланбаатарт энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 25 жилийн хорих ялыг эдлээгүй үлдсэн 16 жил долоон  сар ёс хоногийн хорих ялыг нэгтгэн шүүгдэгч Амгаланбаатарын нийт эдлэх ялыг  20 жилийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт оногдуулсан хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байна. Шүүгчдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг онц аюултай гэмт хэрэгт тооцсон... тус тус хүчингүй болголоо.

Хохирогч С.Оюуны өмгөөлөгч н.Энхсайхан, шүүгчдэгч Б.Содномдаржаа түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар түүний өмгөөлөгч н.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Шүүх хуралдаан хаалаа” хэмээв.