Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хохироосон хэмээн Орхон аймгийн “Их Залуу” багийн иргэн Б.Содномдаржаа шүүхээс ял авсан. Түүнд гурван шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноосон юм.
Иймд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгч Х.Баттулгад ханджээ. Тэрээр Орхон аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байгаа юм.
Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг анхан болон дунд шатны шүүхээс С.Зоригийг санаатайгаар, бүлэглэн хөнөөсөн гэж үзсэн юм.
Тэднийг шүүх хурал өнгөрсөн сарын 28-нд Дээд шүүхэд болох байсан ч тодорхойгүй хойшилсон. Учир нь Т.Чимгээгийн өмгөөлөгч Оюунцэцэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
