Засгийн газрын долдугаар сарын 4-ны өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг гаргасан.
Тэгвэл, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд үндэслэн зарим хүүхдийн тэтгэмжийг 2019 онд олгохоор байсан ч ийнхүү Засгийн газраас төсвийн өсөлттэй холбогдуулан ийнхүү олгохоор болсноо мэдэгдсэн.
Хүүхдийн мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэх ажлыг долоодугаар сарын 5-наас буюу өчигдрөөс эхлүүлсэн болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Удахгүй энэ талаар хэвлэлийн хурал хийж, олон нийтэд албан ёсны мэдээлэл түгээх ажээ.
Хүүхдийн мөнгө дансанд нь орсон эсэхийг ЭНД дарж шалгах боломжтой.