Хятадын Сычуань мужийн оршин суугч эмчилгээгүй өвчин туссан охиноо удахгүй ирэх үхэлд нь дасгахын тулд булшны нүхэнд нь хамт тоглодог болжээ. Түүний энэ үйлдэл нь арга барагдсаны шинж хэмээн энэ талаар мэдээлсэн “Daily mail” сонинд бичсэн байна.
Хоёр настай Кинсли охин төрөлхийн цусны өвчтэй төржээ. Ураг бүрэлдэх үед гемоглюбин хангалтгүй байснаас охины цусны эргэлт хэвийн явагдаж чадахгүй болсон юм байна. Фермерээр ажилладаг Жан Линь охиноо эмчлүүлэхийн тулд 15000 ам.доллар зарцуулсан ч мөнгө хангалтгүй байж, цаашдаа эмчилгээгээ үргэлжлүүлж чадахааргүй болжээ.
Тиймээс эцэг удахгүй охиныхоо мөнх нойрсох газар буюу булшны нүх, авсанд нь дасгах зорилгоор охинтойгоо хамт очиж тоглодог болсон гэнэ.
Арга нь барагдсан эцэг, охин хоёр булшны нүхэнд хамт тоглож буй элэг эмтрэм видео бичлэг интернэтээр цацагдсаны дараа харин байдал өөр болж, бичлэгийг үзсэн олон хүн охины эмилгээнд мөнгө хандивлахаа илэрхийлээд байгаа ажээ.