Монгол Улсын Ерөнхийлөгчийг ээлжит сонгуулийн талаар олон улсын мэдээллийн агентлаг, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсээр байна. Ази, Европ, Африк, Хойд Америк тивийн төлөөлөл болсон БНХАУ, ОХУ, Япон, Малайз, Нигери, АНУ, Испани зэрэг улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээ, мэдээлэл бэлтгэн үзэгч, уншигчиддаа хүргэжээ.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг АНУ, ОХУ, БНХАУ, Англи, ХБНГУ, БНСУ, Швед, Канад, Киргиз, Австрали, Норвеги, Швейцар БНФУ зэрэг 30 гаруй улс, олон улсын байгууллагаас 123 ажиглагч ажиглахаар Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авсан байна. Мөн гадаадын 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид сонгуулийг газар дээрээс нь сурвалжилж байгаа юм. Тэдгээр сэтгүүлчдээс Японы “Эн Эйч Кей” агентлагийн сурвалжлагч мэдээллээ гойд идэвхитэй, шуурхай дамжуулан Монголын сонгуулийн талаарх мэдээллийг япончуудад мэдээлж байна.