Энэ зуны хамгийн анхны загварын шоуны нээлтийг “O Couture Mongolian Fashion Brand” хийхээр төлөвлөжээ. Тэд энэ сарын 23-ны баасан гаригт 20:00-04:00 цаг хүртэл “Park Castle”-ын “Хар сувд” хөлөг онгоц дээр “SUMMER FASHION SHOW 2017”-оор ийнхүү нээхээр зэхжээ.
“SUMMER FASHION SHOW 2017” дээр “O Couture Brand”- н наадам болон зуны цоо шинэ загварууд танилцуулагдах юм байна.
Уг загварын шоу нь үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт “O Сouture Brand”-г үүсгэн байгуулагч Азийн шилдэг загвар зохион бүтээгч, Соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргал болон “O Couture Brand”-н шилдэг залуу дизайнеруудын загварын цуглуулгуудаас дэлгэх нь ээ.
Харин хоёр дахь хэсэгт дуучин Гантогоо, Номинжин, Баярцэнгэл, Бархүү, Индиго, “Бэхи” хамтлаг, Мс Амгаа нар хүрэлцэн ирж өөрсдийн ая дуугаа өргөх юм байна.
Шоуны гурав дахь хэсэгт DJ Дашка болон “МNG” эвентийн шилдэг DJ нар сэтүүдээ үүрийн 04:00 цаг хүртэл толилуулан залуусыг хөглөх нь ээ.
“SUMMER FASHION SHOW”-ны хамтран зохион байгууллагчаар GMMG, MNG Event, Монголын Загвар Урлагийн холбоо ажиллаж байгаа аж. Дэмжигч байгууллагаар “Монгол Модел” агентлаг, “Хос шагай”, “Grace Make Up”, “D-Lights”, “Le Specs” нар оролцож байгааг дуулгая.
Энэ зуны хамгийн анхны загварын задгай талбайн шоунд оролцон наадмын гоёлоо сонгохыг боломжийг бүү алдаарай.