Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологи холбооны төвөөс иргэдэд бэлэн бус хэлбэрээр ногдуулсан торгуулийн төлбөрийг төлөхтэй холбогдсон хүндрэлийг арилгах, иргэдэд ойр, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор www.torguuli.police.gov.mn цахим хуудсыг шинээр боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлжээ.

Иргэд шинээр боловсруулсан www.torguuli.police.gov.mn цахим хуудаснаас өөрийн тээврийн хэрэгслийн болон жолоочийн үнэмлэхийн дугаарыг ашиглан торгуулийн мэдээлэл лавлах, төлбөрийн карт (₮ карт, VISA, Master, Unionpay, American Express карт)-аар онлайн хэлбэрээр торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо.